Хүргэлтийн нөхцөл

  • www.durvuljinuseg.mn онлайн дэлгүүр нь харилцагчийн захиалгыг заасан хугацаанд багтаан хаягаар нь хүргэлтийг хийнэ.
  • Харилцагч өөрийн сонгосон барааны мэдээлэл болон зурагтай сайтар танилцана. Хэрвээ мэдээлэл хангалтгүй байвал онлайн дэлгүүрийн менежертэй холбогдож болно.
  • Худалдан авсан барааг онлайн дэлгүүрийн бараа хүргэгч нар хүргэнэ.

Хүргэлт хийх

  • Онлайн дэлгүүр нь 150,000 төгрөгнөөс дээш үнийн дүн бүхий захиалгыг ҮНЭГҮЙ хүргэнэ.
  • 150,000 төгрөгнөөс доош үнийн дүн бүхий захиалгыг ₮ –өөр хүргэнэ.
  • Хүргэлтийн хязгаар:
      • Зүүн зүгт – Амгалан;
      • Урд зүгт – Зайсан, Яармаг;
      • Баруун зүгт – 5н шар;
      • Хойд зүгт – 7 буудал, Дамбадаржаа.
  • Харилцагч хүргүүлэх хаяг, холбоо барих утасны дугаараа /тодорхой/ үнэн зөв бөглөх үүрэгтэй ба буруу мэдээллээс болж үүдэн гарах зардал, алдагдлыг харилцагч хариуцна.
  • Хүргэлт хийгдэх цагаар утсаа нээлттэй байлгах, зөвхөн захиалсан хаяг дээрээ бараагаа хүлээн авах шаардлагатай. Захиалсан хаягнаас өөр хаяг дээр хүргүүлэх тохиолдолд нэмэлтээр хүргэлтийн үнэ бодогдоно.

Бараа хүлээлгэж өгөх

  • Бараа хүргэгч нь барааг харилцагчид хүлээлгэн өгөхдөө харилцагчийн нэр, хаягийг бичиг баримттай нь тулган шалгаж, барааг хүлээлгэн өгнө.

  • Харилцагч барааг хүлээн авахдаа сав баглаа боодлын бүрэн бүтэн байдал, иж бүрдэл, ажиллагаа, өнгө үзэмж, хэв загвар, хэмжээг бүрэн шалгасны дараа захиалга хүлээн авалтын бүртгэлд гарын үсэг зурж хүлээн авна.

  • Хүндэтгэх шалтгааны улмаас барааг хүлээн авахдаа шалгах боломжгүй байсан бол 24 цагийн дотор шалгаж мэдэгдэнэ. Аливаа асуудал мэдэгдээгүй бол хэвийн хүлээж авсанд тооцно.

  • Худалдан авагч нь байгууллага бол НӨАТ-ын баримтыг дагалдуулж өгнө.

  • Бараа хүргэгч нь худалдан авагчаар захиалгын хуудас, хүргэлтийн хуудас зэрэгт гарын үсэг зуруулан нэг хувийг нь үлдээнэ.