Дөрвөлжин үсэг ХХК

Манай компани 2007 оноос хойш Монгол улсын гадаад худалдаа үйлчилгээний салбарт тасралтгүйгээр үйл ажиллагаа эрхэлж байна. Компанийн үүсгэн байгуулагч болоод удирдах ажилтнууд нь тухайн салбарт 15 гаруй жил ажилласан туршлагатай, салбартаа тэргүүлэх зэргийн залуу мэргэжилтнүүдтэй ажиллаж байна.

2007 онд анх “Sky star” нэртэйгээр Интернэт кафе чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд өдгөө нэрээ “Дөрвөлжин үсэг” ХХК болгон өөрчилж одоог хүртэл тогтвортой үйл ажиллагаа явуулсаар байна.

Мэндчилгээ

“Дөрвөлжин Үсэг” “ХХК-ийн хамт олон НЭГДСЭН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООГ үйл ажиллагаандаа амжилттай хэрэгжүүлж, шинэ оны босгон дээр Чанарын менежментийн тогтолцоог нэвтрүүлэн компанийнхаа өрсөлдөх чадвар, үнэ цэнэ, бүтээмжийг нэмэгдүүлэхэд нэг сэтгэлээр хичээн зүтгэж, нэг баг болон ажилласан баялаг бүтээгч хамт олонд баярлалаа. Компанийн 15 жилийн түүхийг бүтээлцсэн нийт ажилтнууддаа баярлалаа.

✴⭐✴⭐✴

Та бүхэнд ажлын амжилт хүсье!

Захирал Э.Мөнх-Од


Бидний бүтээл амжилт дагуулна.

Эрхэм зорилго

Бичиг хэрэг, Хаяг рекламын бүх төрлийн үйлчилгээгээр дагнасан, дэлхийн жишигт нийцсэн, сүүлийн үеийн дэвшилтэт техник технологийг компанидаа нэвтрүүлж, хэрэглэгчдэдээ хурдан шуурхай, чанартай бүтээгдэхүүн хүргэх замаар монгол улсын хөгжил дэвшил, эдийн засгийн өсөлтөд хувь нэмрээ оруулсан үндэсний шилдэг компани байхад оршино.

Эрхэмлэх зүйлс

  • Бид бизнесийн ёс зүйг эрхэмлэн ажиллахын зэрэгцээ харилцагчийн итгэлтэй хамтрагч нь байх болно.
  • Бид үргэлж шинийг сэтгэж, шинийг эрэлхийлж олон улсад шинээр нэвтэрч буй дэвшилтэт технологи, материал, бүтээгдэхүүнийг үйлдвэрлэлдээ нэвтрүүлж ажиллана.
  • Бид багаар ажиллах чадвартай мэдлэгтэй, чадварлаг туршлагатай, үнэнч шударга, найрсаг, зарчимч, бүтээлч хандлагыг эрхэмлэж хамтын хүчээр ихийг бүтээнэ.
  • Бид хамтдаа хөгжиж, нэг зорилго, нэг хүсэл тэмүүлэлтэй, нэг зүгт харж ажиллана.
Үйл ажиллагааны үндсэн чиглэл

Бичиг хэрэг, Бэлэг дурсгал , Хэвлэлийн дизайнер, Эх бэлтгэгч, Хүргэлтийн үйлчилгээ


Барааны төрөл

4+

Харилцагчийн тоо

30+

Барааны тоо

1000+

Баг хамт олон

10+