Ерөнхий
- www.durvuljinuseg.mn нь Дөрвөлжин үсэг ХХК-ийн онлайн дэлгүүрийн албан ёсны вэбсайт бөгөөд энэхүү нөхцөл, журам нь онлайн дэлгүүрээр үйлчлүүлэх, бараа бүтээгдэхүүн худалдан авахтай холбоотой үүсэх харилцааг зохицуулна.
- Энэхүү нөхцөл нь хэрэглэгч онлайн дэлгүүрээр худалдан авалт хийхээс өмнө хүлээн зөвшөөрч баталгаажуулсны үндсэн дээр хэрэгжинэ.
- Энэхүү үйлчилгээний нөхцлийн хэрэгжилтэнд Дөрвөлжин үсэг ХХК /цаашид www.durvuljinuseg.mn гэх/ болон хэрэглэгч хамтран хяналт тавина.
Үйл ажиллагаа
- www.durvuljinuseg.mn онлайн дэлгүүр нь 24 цагийн ажиллагаатай ба энэ хугацаанд худалдан авагч нэгэн зэрэг хэдэн ч худалдан авалт хийж болно.
- Харилцагч нь онлайн дэлгүүрийн үйл ажиллагааг хариуцсан менежертэй ажлын өдөр 09.00-19.00 цагийн хооронд, бямба гаригт 10.00-19.00 цагийн хооронд холбогдох боломжтой.
- www.durvuljinuseg.mn онлайн дэлгүүрийг ажиллуулагч Дөрвөлжин үсэг ХХК нь дэлгүүрийн вэбсайтын мэдээллийн шинэчлэл, үнийн өөрчлөлт, хөнгөлөлт урамшуулал болон шинэ үйлчилгээний талаарх мэдээллийн үнэн зөвийг бүрэн хариуцна.
- Онлайн дэлгүүрийн харилцагч нь хэрэгцээт бичиг хэрэгслийн бараа бүтээгдэхүүнээ сонирхох, захиалах, өөрийн захиалгын түүхийг харах, хүргүүлэлтийн үйлчилгээ авах зэрэг боломжуудаар хангагдана.
- www.durvuljinuseg.mn онлайн дэлгүүрийн худалдааны тэмдэгтүүд нь Дөрвөлжин үсэг ХХК-ийн өмч бөгөөд онлайн дэлгүүрийн сайтын лого, нэр бусад загварыг хуулах, дуурайх, өөр бусад зүйлд ашиглахыг хориглоно.Хэрэглэгч өөрийн бүх захиалгуудын дэлгэрэнгүй мэдээллийн түүхийг өөрийн захиалгын түүх хэсгээс харах боломжтой.
- Хэрэглэгч онлайн дэлгүүрийн талаар санал гомдол, хүсэлтээ онлайн дэлгүүрийн сайтын “Санал, сэтгэгдэл” -ийг ашиглан шууд илэрхийлж болохоос гадна сайтад байрлах утас, имэйл хаягаар гаргаж болно.
Харилцагчийн бүртгэл
- www.durvuljinuseg.mn онлайн дэлгүүрт үйлчлүүлэгч, харилцагчид бүртгүүлж худалдан авалт хийнэ.
- Харилцагч онлайн дэлгүүрийн гишүүнээр бүртгүүлэхийн тулд имэйл, хаяг, утасны дугаар болон бусад шаардлагатай мэдээллийг оруулсан байх шаардлагатай.
- Харилцагчийн бүртгүүлсэн мэдээллийн дагуу дэлгүүрийн болон харилцагчийн худалдан авсан бараа бүтээгдэхүүний мэдээллийг харилцагчид мэдээлж байхын зэрэгцээ, хүргэлтийн үйлчилгээ нь тус хаяг бүхий мэдээллийг үндэслэн хийгдэх тул мэдээллийн үнэн зөв, бодит байдлыг харилцагч өөрөө хариуцна.
- Нэг харилцагч нэг л имэйл хаягаар бүртгүүлж гишүүн болох эрхтэй. Ашиглагдсан имэйл хаяг дахин өөр гишүүнчлэлд ашиглагдахгүй.
- Шинээр бүртгүүлэх үед тухайн харилцагчийн имэйл хаягт бүртгүүлсэн тухай мэдээлэл илгээгдэнэ.
Төлбөр тооцоо
- Таны захиалсан барааны төлбөр 72 цагийн дотор төлөгдөөгүй тохиолдолд захиалга автоматаар цуцлагдах болохыг анхаараарай.
- www.durvuljinuseg.mn онлайн дэлгүүрээс бараа бүтээгдэхүүн худалдан авахдаа дараах төлбөрийн төрлүүдээс сонгож төлбөрийг төлнө.
- Банкны данс хоорондын шилжүүлгээр
- QPay-ээр
- Банкны данс хоорондын шилжүүлгээр төлбөр төлөх бол захиалгын дүнг зөрүүлэхгүй, гүйлгээний утгад захиалгын дугаар болон утасны дугаараа зөв бичиж шилжүүлэг хийнэ. Үнийн дүн зөрүүтэй, гүйлгээний утгад захиалгын дугаарыг буруу, дутуу оруулсан тохиолдолд төлбөр баталгаажихгүй болохыг анхаарна уу.
- Онлайн дэлгүүрт байрласан барааны үнэ нь НӨАТ нэмэгдсэн үнэ байна.
- Үйлчилгээний нийт төлбөр нь бараа бүтээгдэхүүний үнэ болон хүргэлтийн үнэ байна.
- Төлбөр нь илүү төлөгдсөн бол www.durvuljinuseg.mn онлайн дэлгүүр нь ажлын 3 өдөрт багтаан хэрэглэгчийн дансанд буцаан шилжүүлнэ.
- Бүх гүйлгээ, шилжүүлэг, захиалга, ибаримт зэргийг хэрэглэгчийн www.durvuljinuseg.mn онлайн дэлгүүрт бүртгүүлсэн имэйл хаягт илгээн баримтжуулна.
Захиалгын хүргэлт
- www.durvuljinuseg.mn онлайн дэлгүүр нь заасан хугацаанд багтаан хаягаар нь хүргэлтийг хийнэ.
- Харилцагч өөрийн сонгосон барааны мэдээлэл болон зурагтай сайтар танилцана. Хэрвээ мэдээлэл хангалтгүй байвал онлайн дэлгүүрийн менежертэй холбогдож болно.
- Худалдан авсан барааг онлайн дэлгүүрийн бараа хүргэгч нар хүргэнэ.
- Онлайн дэлгүүр нь 150,000 төгрөгнөөс дээш үнийн дүн бүхий захиалгыг ҮНЭГҮЙ хүргэнэ:
- 150,000 төгрөгнөөс доош үнийн дүн бүхий захиалгыг ₮ –өөр хүргэнэ.
- Хүргэлтийн хязгаар:
-
-
- Зүүн зүгт – Амгалан;
- Урд зүгт – Зайсан, Яармаг;
- Баруун зүгт – 5-н шар;
- Хойд зүгт – 7 буудал, Дамбадаржаа.
-
- Харилцагч хүргүүлэх хаяг, холбоо барих утасны дугаараа /тодорхой/ үнэн зөв бөглөх үүрэгтэй ба буруу мэдээллээс болж үүдэн гарах зардал, алдагдлыг харилцагч хариуцна.
- Хүргэлт хийгдэх цагаар утсаа нээлттэй байлгах, зөвхөн захиалсан хаяг дээрээ бараагаа хүлээн авах шаардлагатай. Захиалсан хаягнаас өөр хаяг дээр хүргүүлэх тохиолдолд нэмэлтээр хүргэлтийн үнэ бодогдоно.
Барааг хүлээлгэж өгөх
- Бараа хүргэгч нь барааг харилцагчид хүлээлгэн өгөхдөө харилцагчийн нэр, хаягийг бичиг баримттай нь тулган шалгаж, барааг хүлээлгэн өгнө.
- Харилцагч барааг хүлээн авахдаа сав баглаа боодлын бүрэн бүтэн байдал, иж бүрдэл, ажиллагаа, өнгө үзэмж, хэв загвар, хэмжээг бүрэн шалгасны дараа захиалга хүлээн авалтын бүртгэлд гарын үсэг зурж хүлээн авна.
- Хүндэтгэх шалтгааны улмаас барааг хүлээн авахдаа шалгах боломжгүй байсан бол 24 цагийн дотор шалгаж мэдэгдэнэ. Аливаа асуудал мэдэгдээгүй бол хэвийн хүлээж авсанд тооцно.
Худалдан авагч нь байгууллага бол НӨАТ-ын баримтыг дагалдуулж өгнө. - Бараа хүргэгч нь худалдан авагчаар захиалгын хуудас, хүргэлтийн хуудас зэрэгт гарын үсэг зуруулан нэг хувийг нь үлдээнэ.
Барааг буцаах, солих нөхцөл
- Харилцагч нь захиалгаас зөрүүтэй тоо ширхэгтэй, чанарын доголдолтой зэрэг шалтгаанаар барааг буцаах, солих эрхтэй.
Барааны буцаалт, солилт нь барааны буцаалтын хүчинтэй хугацаанд дараах шалтгаанаар хийгдэнэ: - www.durvuljinuseg.mn онлайн дэлгүүрээс худалдан авсан барааг хүргэлт хийгдэхээс өмнө буцаах тохиолдолд онлайн дэлгүүрийг хариуцсан менежертэй холбогдож буцаалт хийж болно. Энэ тохиолдолд төлөгдсөн барааны төлбөрөөс төлбөрийн гүйлгээний шимтгэлийг суутгагдана.
- Бараа нь захиалсан бараанаас зөрүүтэй эсхүл бараа гэмтэлтэй тохиолдолд /үйлдвэрийн, тээвэрлэлтийн, хадгалалтын/ үнэ төлбөргүй сольж өгнө.
- Барааг буцаах тохиолдолд тухайн барааны шинэлэг байдал алдагдаагүй, сав баглаа боодол, бичиг баримт, дагалдах хэрэгслийг гэмтээгээгүй, бүрэн бүтэн байлгах ёстой. Барааг буцаасан тохиолдолд хүргэлт дахин хийгдэх тул хүргэлтийн зардлыг харилцагч нэмж төлнө.
- Хэрэв буцааж буй бараанд хүргэлтийн үнэ тооцогдсон бол хүргэлтийн төлбөрийг буцаан олгохгүйг анхаарна уу.
Нууцлал аюулгүй байдал
- Харилцагчийн мэдээллийг гагцхүү дэлгүүрийн бараа бүтээгдэхүүнийг худалдаалахтай холбоотой үндсэн үйл ажиллагаа, хөнгөлөлт, урамшуулал зэрэг харилцагчийг дэлгүүртэй холбосон үйл ажиллагаанд ашиглана.
- Онлайн дэлгүүрийн вэбсайтын ажиллагаа, түүний аюулгүй байдал болон харилцагчийн мэдээллийн нууцлал, аюулгүй байдал, бусад этгээдэд дамжуулахгүй асуудлыг дэлгүүр хариуцна.
Бусад
- Харилцагчаас гарсан гомдол, маргаантай холбоотой асуудлыг энэхүү үйлчилгээний нөхцөл болон дэлгүүртэй байгуулсан бусад гэрээ хэлцлийн хүрээнд шийдвэрлэх бөгөөд эс шийдэлд хүрвэл монгол улсын хууль тогтоомжоор шүүхээр шийдвэрлүүлнэ